
7
Presentation
•
Design
•
7th Grade
•
Hard
Ijilmurun Chogsom
Used 9+ times
FREE Resource
21 Slides • 0 Questions
1
7-Шуумлын урлаг
Цаасан шуумлын урлал нь дүрсийн 3 хэмжээс /3D/ -ийн ойлголт авч, хагас товоймол зурган бүтээл хийж уран зураг, уран баримлын нэгдсэн бүтээл нэг дор төрөн гардаг онцлогтой.
2
Цаасан шуумлын урлаг нь зүүн өмнөд Азийн орнуудад өргөн дэлгэрсэн цаасан урлагийн нэгэн төрөл юм.
17-р зууны үеэс Монгол нутагт шарын шашин хүчтэй дэлгэрч сүм хийд олноор байгуулагдан түүний дэргэд урчуудыг цуглуулан ажиллуулсанаар шуумлын урлаг дэлгэрчээ.
Ихэвчлэн шашны эд зүйлс цамын баг хийхэд ашиглаж ирсэн.
Шуумлыг хийхдээ цааснаас гадна бөс даавуу хольж хийдэг байсан нь уг бүтээлийн бат бөх байдлыг сайжруулах нөхцөл болдог байжээ.
Шуумал хийх гол арга нь цаасыг олон үе давхарлан жонхуугаар нааж хийдэг байв.
3
Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дахь Хуягтын хүрээний урчуудын бүтээл нь Арван догшин хангалын нэг болох Жамсран бурхны нүүрний баг болох уг бүтээл нь будааны ширхэг мэт 6800 гаруй ширхэг шүрийг хэлхэж хүний нүүрний булчингийн хэлбэрээр шигтгэж урласан онцлогоороо бусад шүрэн багаас ялгардаг ажээ.
Хийц ур нь цаас, будааны хэмжээтэй улаан шүр, будаг оролцуулан хөөмөлдөж бүтээсэн. Нэг ширхэг шүрний цэвэр жин нь 1.665 гр бөгөөд маш уран нарийн хийцтэй шашны ховор бүтээл юм. 1950 онд анх музейд ирж одоог хүртэл түмэн олны нүдийг хужирлаж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд ховор бүтээлд ордог XYIII зууны сүүл үеийн шашны ховор бүтээл. Энэхүү бүтээлийг ид шидтэй гэж ярих нь ч бий. Учир нь музейн гол үзмэр болсон уг багт хүн аминчлан сүслэн залбирвал үйлс нь бүтдэг хэмээн нутгийнхан одоо ч ярьдаг ажээ.
4
Харин хоёр дахь шүрэн баг буюу Чойжин ламын сүм музейд хадгалагддагийг нь XIX зууны үед хүрээний алдарт барималч Пунцаг-Осор цаасан шуумлын аргаар урлаж, алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг эрдэнэсийн чулуугаар чимэглэжээ. Улаан Жамсрангийн цамын багийг бүтээхдээ бурхны хилэнт дүр төрхийг 6000 гаруй цэвэр улаан шүрээр чамин хийцээр шигтгэж урласан байна. Цамын баг нь дангаараа 30 кг жинтэй бөгөөд өмсгөлтэйгөө нийлээд 70 кг жинтэй аж.
Улаан Жамсран бурхны өмсгөлд шүрэн баг, дээл, жавдар, хиур, рүжин буюу ясан чимэг, мядаг буюу хормогч, цээживч, тэтэжад буюу Жамсран бурхны дагуул нөхдийн шүр, үлбэн чимэглэлтэй цаасан шуумал цамын баг зэрэг 18 зүйл багтдаг байна.
5
Онол
Тусгай бэлтгэсэн хэвэн дээр, цаасыг дахин дахин нааж, товойлгох аргаар урласныг "Цаасан шуумал" гэдэг. Шуумал нь цаасаар давхарлан нааж урладаг баримлын нэг арга юм. Цаасан шуумалыг "Ингэмэл" /хагас товгор/ бүтэн товгор байдлаар хийдэг.
6
7
8
Цаасан шуумал хийх хэрэглэгдэхүүн
•Баримлын шавар дэвтэрийн цаас
тараган цавуу \ ПВА\ ариун цэврийн цаас бийр
гуаш замаск
9
Баримлын шаврыг зөөллөн урьдчилж гаргасан зургийн дагуу эх загварыг барина. Дэвсгэр хатуу материал дээр багаж хэрэгсэл ашиглан хийнэ. Нүд ам зэрэг хонхор хотгор гадаргууг нилээн гүн гаргаж өгнө
10
Цаасаар шуух
Эхлээд тусгаарлагч болгож нойтон цаасаар хоёр удаа давхарлан наана. Сүүлд бэлэн болсны дараа энэ хэсгээр
хууларч салах ёстой
11
Дараа нь цавуудаж цаасаа нарийн урж олон үе давхарлан наана. Энэ үед хуруугараа сайн мэдэрч дарж өгөхгүй бол хонхор хотгороор
суухгүй хөндий болж болно. Цаасыг аль болох нарийн уртавтар урж наана. Ингэхэд гадаргуу дээр нугаларч үрчийхгүй жигд сууж өгдөг.
12
Цаасаа наахдаа нэг үе бичсэн цаас нэг үе шинэ цаас гэх мэтчилэн ээлжилж наах хэрэгтэй. УЧИР НЬ ИНГЭЖ НААХГҮЙ БОЛ ЗАРИМ ГАЗАР ОРХИГДОЖ НИМГЭН БОЛОХ МАГАДЛАЛТАЙ БАЙДАГ.
13
Цаасаа хатсаны дараа салгаж авна. Энгийн биш гадаргуутай зүйлийг авахад элдэв түгжээ үүсдэг учир зарим газраар зүсэлт хийж авна.
Дараа нь эвлүүлж наана.
14
Өнгөлөх
Замаск зуурахдаа ус, цавуу, замаскийг тохирох хэмжээгээр хольж найруулгна. Цавуу ихэдвэл хатуу гялгар болж будаг тогтох нь тааруу болно. Цавуу багадвал үйрч унадаг тул найрлагыг сайн тохируулах хэрэгтэй. Зуурмаг шингэвтэр тараг шиг байвал болно.
15
Будах
Өнгөлгөөг ХИЙСНИЙ ДАРАА БУДАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАНА. ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ БУДАГ ГУАШЬ БАЙДАГ. УРЬДЧИЛЖ ГАРГАСАН ЗУРГИЙН ДАГУУ ЦЭВЭРХЭН НЯМБАЙ БУДНА.
16
БУДГИЙН АЖИЛЛАГАА ДУУССАНЫ ДАРАА ЛАКДАЖ ЭЦСИЙН ӨНГӨЛГӨӨГ ХИЙНЭ. ХЯТАДЫН ТОСОН ЛАК ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ БАЙДАГ.
17
Японы цаасан урлаач Chie Hitosuyama-гийн урласан эдгээр бүтээлүүд Оригами цаасан урлаг, шуумал зэрэгтэй харьцуулахад өөр технологитой. Сонин сэтгүүлийн хуудсыг норгож имэрч хийсэн бэлдэцээр зэрлэг амьдыг бодит хэмжээгээр нь хийсэн нь сэтгэл хөдлөм амьдлаг мэдрэмж төрүүлэхээр болжээ .
18
19
20
21
7-Шуумлын урлаг
Цаасан шуумлын урлал нь дүрсийн 3 хэмжээс /3D/ -ийн ойлголт авч, хагас товоймол зурган бүтээл хийж уран зураг, уран баримлын нэгдсэн бүтээл нэг дор төрөн гардаг онцлогтой.
Show answer
Auto Play
Slide 1 / 21
SLIDE
Similar Resources on Wayground
21 questions
Монгол хэл- 29
Presentation
•
7th - 8th Grade
22 questions
уран зохиол
Presentation
•
7th Grade
14 questions
9 анги Хувь хүн ба нийгэм
Presentation
•
9th Grade
12 questions
7-р анги Тооны модул
Presentation
•
7th Grade
5 questions
Бид юуг ойлгосон бэ
Presentation
•
9th Grade
7 questions
Сэргээн санах-ТЦ-10-1.4
Presentation
•
10th Grade
10 questions
Сорил. Өөр өөр цаг үеийн яруу найраг
Presentation
•
10th Grade
12 questions
8-р анги түүх "Нэгдмэл хүчирхэг байдлаа сэргээх нь"
Presentation
•
8th Grade
Popular Resources on Wayground
24 questions
PBIS-HGMS Day 10
Quiz
•
6th - 8th Grade
10 questions
HCS SCI 03 Summer School Review 3
Quiz
•
3rd Grade
11 questions
Home Scope
Quiz
•
7th - 8th Grade
15 questions
HCS SCI 05 Summer School Assessment 3 Review
Quiz
•
5th Grade
35 questions
Lufkin Road Middle School Student Handbook & Policies Assessment
Quiz
•
7th Grade
18 questions
Geo 11.3 Area of Circles and Sectors
Quiz
•
9th - 11th Grade